Jury

Хоёрдугаар бүлэг. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 8 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн, тэдгээрийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-05-30
Мөрдөж эхэлсэн
2020-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус Хяналтын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллах бөгөөд зөвлөл нь суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөлөл гурав, суралцагч, багшийн төлөөллийг оролцуулан нийт таван хүний бүрэлдэхүүнтэй байна.

8.2.Эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөллийг эцэг, эхийн хурлаас, багшийг багш нарын хурлаас, суралцагчийг сурагчдын зөвлөлийн хурлаас сонгох бөгөөд зөвлөлийн даргыг гишүүдийн хурлаас сонгоно.

8.3.Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.3.1.анги, хооллох танхим нь хооллох нөхцөл, ариун цэврийн шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хяналт тавих;

8.3.2.батлагдсан хоолны цэсийн дагуу үйлчилгээ үзүүлж байгаа эсэхийг хянах;

8.3.3.хооллох соёл, хоолны шим тэжээлийн талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахад сургуулийн удирдлагад дэмжлэг үзүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.