Jury

Дөрөвдүгээр бүлэг. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хориглох зүйл, тавих хяналт

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 11 дүгээр зүйл. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хориглох үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-05-30
Мөрдөж эхэлсэн
2020-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дараах үйл ажиллагааг хориглоно:

11.1.1.төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнээс бусад зориулалтаар ашиглах;

11.1.2.энэ хуулийн 10.4.2-т заасан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, хоол үйлдвэрлэлд ашиглах, хандиваар авах;

11.1.3.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэх;

11.1.4.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тохирлын баталгаагүй бүтээгдэхүүнийг ашиглах;

11.1.5.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээгээр ашиг олох;

11.1.6.хоолны норматив зардлыг өөр зориулалтаар ашиглах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.