Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хэмжил зүйн бодлого, хэмжил зүйн байгууллагын тогтолцоо, бүрэн эрх

Хэмжил зүйн тухай хууль 20 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-05-09
Эх сурвалжаас татсан
2026-10-12

20.1.Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага харьяалах нутаг дэвсгэртээ хэмжлийн нэгдмэл байдлыг хангах чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

20.1.1.хэмжил зүйн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

20.1.2.ажлын эталоныг бий болгох, хадгалах, ашиглах, тэдгээрийн нэгж дамжуулалтыг хангах;

20.1.3.хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх;

20.1.4.хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх.

20.2.Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.