25.1.Төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хуваарийг үндэслэн харьяалах татварын алба тухайн татварын жилд энэ хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан төлөх албан татварын сар, улирлын хуваарийг албан татвар төлөгчид хүргүүлнэ.
25.2.Энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу сар бүр төлөх татвараа сар бүрийн сүүлийн өдрийн дотор, улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын сүүлийн өдрийн дотор, жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 03 дугаар сарын 05-ны дотор төсөвт төлнө.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.3.Төр нь өмчдөө ногдох ашиг болон хувьцааны ногдол ашгийг бүрэн буюу хэсэгчлэн төсөвт дайчлах эрхтэй бөгөөд хэмжээг нь тухайн жилийн Төсвийн тухай хуулиар тогтооно.