Jury

Зургадугаар бүлэг. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2019-03-22, №14407) 21 дүгээр зүйл. Албан татвараас чөлөөлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

21.1.Албан татвар төлөгчийн дараах орлогыг албан татвараас чөлөөлнө:

21.1.1.Засгийн газар, нийслэл, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.1.2.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан ногдол ашиг;
/Энэ заалтад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.1.3.Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого;
/Энэ заалтад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.1.4.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээ болон Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 5.3-т заасан гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон энэ хуулийн 18.6.2, 20.1-д заасан орлого;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.1.5.зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого;

21.1.6.хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлого;

21.1.7.төрийн өмчит компаниас Засгийн газарт хуваарилсан ногдол ашиг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

21.1.8.энэ хуулийн 21.1.4-т заасан орлого олсон албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас гадаадад шилжүүлэх орлого;

21.1.9.Боловсролын тухай хуулийн 12.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого;

21.1.10.ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого;

21.1.11.холбооны гишүүдээс цуглуулсан Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан үйлчилгээний хөлсний орлого болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6.1.7-д заасан санд төвлөрүүлсэн хөрөнгө;

21.1.12.гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучилсны үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого.

21.1.13.оюуны өмчийн эрхийн зуучлалаас олсон орлого;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.14.оюуны өмчийн эрхийг барьцаалсан зээлийн хүүгийн орлого.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.15.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлого.
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

21.1.16.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4.1.5-д заасан орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдэд ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлого.
/Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.