Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль 6 дугаар зүйл. Сайн дураараа эмчлүүлэх хүсэлт гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-11-15
Мөрдөж эхэлсэн
2019-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-06

6.1.Согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг нь харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно.

6.2.Сайн дураараа эмчлүүлэх хүсэлт гаргасан хүн эмчилгээнд хамрагдаж байгаа тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэх бөгөөд эмчилгээний хугацаа дууссаны дараа эмнэлгийн тодорхойлолтыг цагдаагийн байгууллагад өгнө.

6.3.Энэ хуулийн 6.1-д заасны дагуу хүсэлт гаргасан өдрөөс хойш нэг сарын хугацаанд эмчилгээнд хамрагдаагүй тохиолдолд энэ хуулийн 4.2-т заасны дагуу цагдаагийн байгууллага тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах саналыг шүүхэд гаргана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.