Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль 4 дүгээр зүйл. Албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-11-15
Мөрдөж эхэлсэн
2019-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-06

4.1.Согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг дараах этгээд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага /цаашид "цагдаагийн байгууллага" гэх/-д бичгээр гаргана:

4.1.1.өрхийн болон сумын эмч, эсхүл сэтгэц, наркологийн эмч;

4.1.2.сум, хорооны нийгмийн ажилтан;

4.1.3.аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага;

4.1.4.гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн.

4.2.Тухайн хүнийг албадан эмчлүүлэх тухай саналыг цагдаагийн байгууллагын алба хаагч гаргаж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.