Jury

Дөрөвдүгээр бүлэг. Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, удирдлага, чиг үүрэг

Улсын бүртгэлийн ерөнхий хууль 16 дугаар зүйл. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

16.1.1.улсын бүртгэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авах;

16.1.2.бүх шатны бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах;

16.1.3.улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн цаасан болон цахим архив, цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, төрөлжүүлэн хадгалах, тэдгээрийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах;

16.1.4.улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаар гадаад улс, олон улсын бүртгэлийн болон төрөлжсөн бусад байгууллагатай Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах;

16.1.5.Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, тэдгээрийн харьяа байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх;

16.1.6.салбарын хэмжээний мэргэжлийн боловсон хүчний чадавх, техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх;

16.1.7.улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах;

16.1.8.улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаарх мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, хуульд заасны дагуу мэдээлэх;

16.1.9.улсын бүртгэгчийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах;

16.1.10.улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, холбогдох заавар, журмыг хуульд заасны дагуу баталж мөрдүүлэх;

16.1.11.улсын бүртгэлийн аргачлал, арга зүйг олон улсын ангилал, стандартын жишигт нийцүүлэн боловсруулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр гаргаж мөрдүүлэх;

16.1.12.хууль тогтоомжид заасан бусад.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх мэдүүлэг, маягтын загварыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЛАВЛАГААНЫ МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /УБЕГ-ын даргын тушаал/

    ЗаалтЭх бичвэр

  3. Маягтын загвар, журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Маягтын загвар, индексийг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 12Хураах
  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар, индекс, код батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам, маягт, загвар батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хэсгийн дугаарыг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Маягтын загвар шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Даргын тушаалLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Маягтын загвар, индексийг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.