Jury

Дөрөвдүгээр бүлэг. Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, удирдлага, чиг үүрэг

Улсын бүртгэлийн ерөнхий хууль 15 дугаар зүйл. Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнаас бүрдэнэ.

15.2.Улсын бүртгэлийн байгууллага нь нэгдмэл тогтолцоо, төвлөрсөн удирдлагатай байна.

15.3.Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь уг байгууллага чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

15.4.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, ажилтны бүртгэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дэмжлэг үзүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.