Jury

Тавдугаар бүлэг. Төрийн байгууллагын эрх, үүрэг

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль 16 дугаар зүйл. Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт-арга зүйн байгууллагын эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-27
Мөрдөж эхэлсэн
2019-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт-арга зүйн байгууллага дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

16.1.1.багшийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг жил бүр боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулах;

16.1.2.бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвд мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

16.1.3.багшийн хөгжлийн асуудлаар тогтмол судалгаа явуулах.

16.2.Багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй дээд боловсролтой төгсөгчид багшлах эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.