Jury

Дөрөвдүгээр бүлэг малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах

Малын генетик нөөцийн тухай хууль 14 дүгээр зүйл. Мал хамгаалах талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-14
Мөрдөж эхэлсэн
2018-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Мал хамгаалах талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:

14.1.1.бүс нутгийн онцлогийг харгалзан өвөлжих, хаваржих бэлчээрийн малд зориулж хадлан тэжээл бэлтгэх, ус, хашаа байраар хангах, малыг байгалийн эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх;

14.1.2.эрчимжсэн мал аж ахуйн малд ашиг шимийн чиглэл, биологийн онцлогт тохирсон арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологи мөрдөх, малыг өлдөөхгүй байх, аюулгүй нөхцөлөөр хангах;

14.1.3.баталгаажсан үүлдэр, омгийн малыг нутагшсан болон уугуул орчинд нь үржүүлж хамгаалах, малын үүлдэрлэг байдлыг алдагдуулахгүй байх;

14.1.4.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг технологийн зохистой хугацаанд энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжээр гүйцэтгүүлэх, үйлчилгээнд малаа бүрэн хамруулж, мал барьж туслах зэрэг шаардлагатай нөхцөлөөр хангах, үйл ажиллагааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.