Jury

Хоёрдугаар бүлэг. Тэтгэмжийн төрөл

Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль 7 дугаар зүйл. Тэтгэмж олгохтой холбогдсон харилцаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-30
Мөрдөж эхэлсэн
2018-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-04

7.1.Энэ хуулийн 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан тэтгэмжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

7.2.Энэ хуулийн 5.1.4-т заасан тэтгэмжийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна.

7.3.Энэ хуулийн 5.1-д заасан тэтгэмж олгох журмыг Засгийн газар батлах бөгөөд тэтгэмжид зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

7.4.Энэ хуулийн 5.1.2, 5.1.3, 5.1.4-т заасан тэтгэмж авах эх, эцэг нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдолд тэтгэмжийг хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үрчлэн авсан эх, эцэгт олгоно.
/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

7.5.Банк, санхүүгийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан тэтгэмжийг барьцаалан зээл олгохыг хориглоно.

7.6.Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.
/Энэ хэсгийг 2021 оны 5 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.