Энэ хуулийн нэрд 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль
Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль нь 2017-06-30-нд батлагдсан, 9 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2017-06-30
- Мөрдөж эхэлсэн
- 2018-01-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-04
- Албан ёсны нэр
- ЭХ, ЭЦЭГ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ
Оршил
Агуулга
9 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Тэтгэмжийн төрөл
3 зүйлГуравдугаар бүлэг Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эцэг, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2 дугаар зүйл. Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хууль тогтоомж
/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.1.Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."асран хамгаалагч, харгалзан дэмжигч" гэж Гэр бүлийн тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон хүнийг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар "67.1.1-д" гэснийг "56 дугаар зүйлд" гэж өөрчлөлт оруулсан 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.1.2."хүүхэд үрчлэн авах" гэж Гэр бүлийн тухай хуулийн 64, 66 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд үрчлэн авахыг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар " 55 дугаар зүйлд" гэснийг "64, 66 дугаар зүйлд" гэж өөрчлөлт оруулсан 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.1.3.“хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 139.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх, эцэг 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;
/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.4."өрх толгойлсон эх, эцэг" гэж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан хүнийг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.