Jury

Хорин тавдугаар бүлэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 281 дүгээр зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

281.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараахь сахилгын шийтгэл оногдуулна:

281.1.1.цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах;

281.1.2.цол бууруулах;

281.1.3.цол хураан авах;

281.1.4.албан тушаал бууруулах.

281.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

281.3.Энэ хуулийн 281.1.2, 281.1.3, 281.1.4-т заасан сахилгын шийтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга оногдуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.