Jury

Хорин тавдугаар бүлэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 274 дүгээр зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

274.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч төрийн сүлдэнд:

"Монгол Улсын иргэн би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаахдаа хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, амь биеэ үл хайрлан ажиллахаа батлан тангараглая." гэж тангараг өргөнө.

274.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.