Jury

Хорин хоёрдугаар бүлэг. Хорих байгууллагын аюулгүй байдал

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 251 дүгээр зүйл. Хорих анги, хорих ангийн алба хаагчид хориглох үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

251.1.Хорих анги, хорих ангийн алба хаагчид дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

251.1.1.хорих ангид зохих зөвшөөрөлгүйгээр гадны хүн нэвтрүүлэх;

251.1.2.хоригдолтой хувийн харилцаа тогтоох, зохих зөвшөөрөл, хяналтгүйгээр хоол хүнс, хувцас, илгээмж болон бусад зүйл дамжуулах, хоригдолтой худалдаа, наймаа хийх;

251.1.3.галт зэвсэг, тусгай хэрэгсэл, хорих өрөөний түлхүүрийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх;

251.1.4.хоригдолд хууль бус уулзалт зохион байгуулах, хуульд зааснаас бусад этгээдэд хоригдол, хорих ангийн талаар мэдээлэл, лавлагаа өгөх;

251.1.5.хоригдолтой хүнлэг бус, хэрцгий, нэр төрийг нь гутаан доромжилж харьцах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.