Jury

Хорин хоёрдугаар бүлэг. Хорих байгууллагын аюулгүй байдал

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 241 дүгээр зүйл. Хорих ангийн аюулгүй байдлыг хангах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

241.1.Хорих ангийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа нь дараахь төрөл, бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

241.1.1.аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалт;

241.1.2.техникийн хяналт, хамгаалалт;

241.1.3.биечилсэн хяналт, хамгаалалт;

241.1.4.аюулгүй байдлын түвшин, эрсдэлийг үнэлэх;

241.1.5.гүйцэтгэх ажил.

241.2.Хорих ангийн харуул хамгаалалтын журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

241.3.Хорих байгууллагын алба хаагчийн аюулгүй байдлыг хангах аюулгүйн тойрог тогтоох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.