Jury

Хорин нэгдүгээр бүлэг. Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 223 дугаар зүйл. Хоригдлыг урамшуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

223.1.Хорих ангийн дэг журмыг чанд сахиж, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлсэн хоригдлыг хорих ангийн даргын шийдвэрээр дараахь хэлбэрээр урамшуулна:

223.1.1.энэ хуульд заасан түр, удаан хугацааны уулзалтын тоог 45 хоногт тус бүр нэгээр нэмэгдүүлэх;

223.1.2.хуульд заасан журмын дагуу шагналын хоног олгох;

223.1.3.хорих ангийн дотоод журмын дагуу хориглоогүй үнэ бүхий эд зүйлээр урамшуулах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.