Jury

Хорин нэгдүгээр бүлэг. Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 204 дүгээр зүйл. Хоригдолд хорих ангиас гадуур эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

204.1.Хүнд өвчтэй хоригдолд харьяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллага дараахь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ:

204.1.1.хорих ангийн дуудлагаар яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх;

204.1.2.хорих ангитай байгуулсан гэрээний дагуу төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллага төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх;

204.1.3.хоригдлын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох асуудлыг эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн үйл ажиллагааны зааврын дагуу шийдвэрлэх.
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

204.2.Хүнд өвчтэй хоригдлыг хорих ангиас гадуур эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.