Jury

Арван есдүгээр бүлэг. Эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 183 дугаар зүйл. Эрх хасах ял эдлэх хугацааг тоолох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

183.1.Торгох ял дээр нэмж оногдуулсан эрх хасах ялыг эдлүүлэх ажиллагааны явцад шүүхээс торгох ялыг хорих ялаар сольсон тохиолдолд ялтныг хорих ял эдлэх хугацаанд эрхийг хасах ял эдэлсэн хугацааг тоолохыг зогсоон, хорих ял эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн тоолж, хяналт тавина.

183.2.Ялтан шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолохгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.