Jury

Арван есдүгээр бүлэг. Эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 181 дүгээр зүйл. Эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, хэрэгсэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

181.1.Шийдвэр гүйцэтгэгч шаардлагатай тохиолдолд эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг дараахь арга, хэрэгслээр гүйцэтгэнэ:

181.1.1.хассан эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байр, барилга байгууламж, агуулах савыг битүүмжлэх;

181.1.2.эрх, зөвшөөрөл олгосныг нотлох баримт бичгийн эх хувийг хураах;

181.1.3.эрх, зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад олгосон эрх, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай мэдэгдэл хүргүүлэх, ялтны мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт тавихыг даалгах.

181.2.Эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, хэрэгсэл нь энэ хуулийн 181.1-д зааснаар хязгаарлагдахгүй.

181.3.Эрх хасах ялыг хорихоос бусад төрлийн ял дээр нэмж оногдуулсан тохиолдолд үндсэн болон нэмэгдэл ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтыг хамтад нь хэрэгжүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.