Jury

Аравдугаар бүлэг. Төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгийг хуваарилах, төлбөр авагчийн шаардлагыг хангах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 109 дүгээр зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данснаас мөнгө олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

109.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгө шилжиж орсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид мэдэгдэх, мөнгийг олгох ажиллагааг даруй гүйцэтгэх бөгөөд төлбөр авагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа /оршин байгаа/ хаяг тодорхойгүй, эсхүл буруу хаягаар шилжиж орсон бол тодруулах ажиллагаа хийнэ.

109.2.Дансанд мөнгө шилжүүлэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаягийг үнэн зөв, тодорхой бичих үүрэгтэй ба хаягийг буруу бичсэнээс гарсан нэмэгдэл зардлыг буруутай этгээд хариуцна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.