Jury

Аравдугаар бүлэг. Төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгийг хуваарилах, төлбөр авагчийн шаардлагыг хангах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 108 дугаар зүйл. Гаргуулсан төлбөрийг олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

108.1.Шийдвэр гүйцэтгэгч гаргуулсан төлбөрийг төлбөр авагчийн банкан дахь дансанд бэлэн бусаар шилжүүлэх, эсхүл төлбөр авагчид бэлнээр хүлээлгэн өгөх ба дансны дугаар тодорхойгүй тохиолдолд мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлнэ.

108.2.Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох бөгөөд шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгчтэй хамтран батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.