Монголбанк нь валютын зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/улсын хэмжээнд валютын гүйлгээг зохицуулж, хэрэгжүүлэх;
2/улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
З/ Монгол Улсын болон гадаадын валютын зах дээр эрх хэмжээнийхээ дотор валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцоо эрхлэх;
4/төрийн өмчид байвал зохих валютын гадаад цэвэр нөөцийн доод хэмжээ тогтоох тухай санал боловсруулж шийдвэрлүүлэх, түүнийг хадгалах, оновчтой, үр ашигтай байршуулах;
5/Засгийн газрын валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцоог гүйцэтгэх;
6/байнга оршин суугчид гадаад төлбөр, тооцоо хийх болон гадаад бэлэн валютаар гүйлгээ эрхлэхэд хяналт тавих;
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7/валютын гүйлгээний тайлан, мэдээ гаргах журмыг тогтоох;
8/валютын гүйлгээний нэгдсэн тайлан, мэдээг Улсын Их Хуралд улирал бүр оруулж байх;
9/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.