Jury

Хоёрдугаар бүлэг. Валютын зохицуулалтын талаар төрийн байгууллагуудын эдлэх бүрэн эрх

Валютын зохицуулалтын тухай хууль 6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1994-05-12
Мөрдөж эхэлсэн
1994-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

Улсын Их Хурал валютын зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/валютын талаарх төрийн бодлогыг тодорхойлох;

2/гадаадаас авах Засгийн газрын зээл, Монгол Улсын гадаад төлбөрийн тэнцлийн төслийг хянан шийдвэрлэх;

З /төрийн өмчид байвал зохих валютын гадаад цэвэр нөөцийн доод хэмжээг тогтоох;

4/улсын нөөцөд байгаа цэвэршүүлсэн алтыг валютын гүйлгээнд оруулах тухай шийдвэр гаргах;

5/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.