Jury

Дөчин гуравдугаар бүлэг. Тогтоол биелүүлэх зорилгоор хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 43.5 дугаар зүйл. Шилжүүлэн өгөх зорилгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг хангаж шилжүүлэн өгөх хууль зүйн үндэслэл байвал түүнийг баривчлан шилжүүлж өгөх хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг шүүх хэлэлцэж шийдвэрлэнэ.

2.Шилжүүлэн өгөх цаг, хугацаа, газрыг хүсэлт гаргасан гадаад улсын эрх бүхий байгууллагад прокурор мэдэгдэнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон этгээдийг 30 хоногийн дотор шилжүүлж аваагүй бол шүүхийн шийдвэрээр суллана.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу сулласан хүнийг шинээр хүсэлт гаргасан тохиолдолд дахин цагдан хорьж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.