Jury

Дөчин гуравдугаар бүлэг. Тогтоол биелүүлэх зорилгоор хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 43.2 дугаар зүйл. Гадаад улсын иргэнийг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг биелүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Гадаад улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн, эсхүл ял шийтгүүлсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх тухай гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу шийдвэрлэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шилжүүлбэл зохих хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт хорих ял эдэлж байгаа бол ял эдэлж дуустал, эсхүл ялаас чөлөөлөх хүртэл шилжүүлэн өгөхийг хойшлуулж болно.

3.Шилжүүлэн өгөхийг хойшлуулбал хөөн хэлэлцэх хугацаа дуусах, эсхүл гэмт хэргийг мөрдөхөд саад учруулахаар бол уг хүнийг шилжүүлэн өгч болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.