Jury

IX хэсэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх онцгой журам. Дөчин нэгдүгээр бүлэг. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 41.3 дугаар зүйл. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас цагаатгасан шүүхийн шийдвэрийг хянан үзэх, түүнчлэн ялтанд хүндрүүлсэн ялтай хуулийг хэрэглэх шаардлагатай болсон бол Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шинэ нөхцөл байдал илэрснээс хойш 1 жил өнгөрөөгүй бол гүйцэтгэж болно.

2.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэх явдал нь ял шийтгүүлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байвал хугацаагаар хязгаарлахгүй.

3.Ял шийтгүүлсэн хүнийг цагаатгахын тулд хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн үндэслэлээр сэргээхэд уг хүн нас барсан нь саад болохгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.