Jury

Гучин долдугаар бүлэг. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 37.9 дүгээр зүйл. Бүх насаар хорих ял шийтгүүлсэн этгээдийг суллах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Бүх насаар хорих ял шийтгүүлсэн этгээд 25 жил хоригдсоны дараа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан суллах эсэхийг шийдвэрлэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар ялтныг суллаагүй бол 2 жил тутам энэ талаар дахин хэлэлцэнэ.

3.Хорих байгууллага бүх насаар хорих ял шийтгүүлсэн этгээдийг суллуулах саналыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хугацаанаас 1 сарын өмнө прокурорт хүргүүлнэ.

4.Прокурор энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан саналыг хүлээн авч судлан дараахь дүгнэлтийг шүүхэд хүргүүлнэ:

4.1.хорих ялаас суллах;

4.2.хорих ялаас суллахаас татгалзах.

5.Шүүх бүх насаар хорих ял шийтгүүлсэн этгээдийг суллах шийдвэр гаргахдаа энэ хуулийн 37.6 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.