Jury

Гучин тавдугаар бүлэг. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 35.5 дугаар зүйл. Шүүх бүрэлдэхүүнийг зарлах, татгалзан гаргах эрхтэй болохыг тайлбарлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, түүнчлэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчээр хэн, хэн оролцож байгааг мэдэгдэж, шүүгдэгч, татгалзан гаргах хүсэлт гаргах эрх бүхий бусад оролцогчид энэ хуульд заасны дагуу хүсэлт гаргах эрхтэй болохыг тайлбарлана.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцогч татгалзан гаргах хүсэлт гаргавал түүнийг энэ хуулийн Аравдугаар бүлэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.