Jury

Гучин тавдугаар бүлэг. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 35.1 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг нээх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Шүүх хуралдаан даргалагч нь хэргийг хянан шийдвэрлэхээр товлосон цагт шүүх хуралдааныг нээж, хэнд холбогдох, ямар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх гэж байгааг зарлана.

2.Талууд болон шүүхэд дуудагдсан оролцогч, бусад оролцогч хүрэлцэн ирсэн эсэхийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга илтгэж, ирээгүй оролцогчийн шалтгааныг мэдэгдэнэ.

3.Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд улсын яллагч, оролцогч, бусад оролцогч ирээгүй бол шалтгааныг тодруулж, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.