Jury

Гучин дөрөвдүгээр бүлэг. Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 34.9 дүгээр зүйл. Шүүгдэгч шүүх хуралдаанд оролцох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.

2.Шүүгдэгч шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй харилцах, ганцаарчлан уулзах боломжоор хангагдана.

3.Шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүгдэгчийг албадан ирүүлэх, түүнд энэ хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх шийдвэр гаргаж болно.

4.Шүүх хуралдаанаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг хэлэлцэхэд шүүгдэгчийн өвчний шинж байдлыг харгалзан түүнийг оролцуулахгүйгээр хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.