Jury

Гучин дөрөвдүгээр бүлэг. Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 34.15 дугаар зүйл. Шүүх хуралдаан завсарлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Шүүх дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулж болно:

1.1.ажлын цаг дууссан;

1.2.төлөөлөн мэтгэлцэж байгаа улсын яллагч бусад улсын яллагчтай, өмгөөлөгч бусад өмгөөлөгчтэй зөвлөлдөх тухай хүсэлт гаргасан;

1.3.энэ хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу санал, хүсэлт гаргасан;

1.4.бусад хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.