Jury

VII хэсэг. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа. Гучин гуравдугаар бүлэг. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 33.4 дүгээр зүйл. Хэргийг түдгэлзүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Шүүгч дараахь нөхцөлд хэргийг түдгэлзүүлнэ:

1.1.яллагдагчийн хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа бол;

1.2.яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол;

1.3.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;

/Энэ заалтын “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Монгол Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./
/Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

1.4.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор тухайн шүүхээс Улсын дээд шүүхэд хандсан бол;

1.5.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан бол.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл арилсан бол шүүгч захирамж гарган хэргийг сэргээнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр241

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр24

  3. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

    Заалт1

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр241

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр241

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр241

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.