Jury

VII хэсэг. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа. Гучин гуравдугаар бүлэг. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 33.2 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрт дараахь асуудлыг тусгана:

1.1.шүүх хуралдааныг хэзээ, хаана хийх;

1.2.шүүх хэргийг дангаар, эсхүл шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх эсэх;

1.3.шүүх хуралдаанд дуудан ирүүлэх хүний нэр;

1.4.шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хаалттай явуулах эсэх;

1.5.яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэх;

1.6.зарим хэргийг тусгаарлах, нэгтгэх эсэх;

1.7.энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай;

1.8.шүүх хуралдааны бэлтгэлийг хэн, хэрхэн хангах тухай.

2.Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.