Jury

Гучин хоёрдугаар бүлэг. Мөрдөн байцаалтыг дуусгах

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 32.4 дүгээр зүйл. Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.

2.Прокурор хэргийг хянаж үзээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

2.1.мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх;

2.2.эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх;

2.3.эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах;

2.4.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах;

2.5.хэргийг хэрэгсэхгүй болгох;

2.6.нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах;

2.7.эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.