1.Сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэрийг танилцуулсан, эсхүл хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд энэ хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулсан үеэс баривчилсан хугацааг тоолох бөгөөд сэжигтнийг мөрдөн шалгах байгууллагад хүргэх, зайлшгүй эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эрүүлжүүлэх, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзахад зарцуулсан хугацааг энэ хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд оруулан тооцохгүй. Өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах хугацаа 1 цагаас илүүгүй байна.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг тэмдэглэлд тусгана.