Jury

Гучин нэгдүгээр бүлэг. Мөрдөн байцаалт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 31.10 дугаар зүйл. Хувийн байдлыг тогтоох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Мөрдөгч энэ хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хувийн байдлыг тогтоох зорилгоор дараахь ажиллагааг явуулна:

1.1.хувийн бичиг баримтыг шалгах, шаардлагатай тохиолдолд хувийн байдлын талаар нэмэлт мэдээлэл авах;

1.2.гэрэл зураг, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэгээр нүүр царай, биеийн төрх байдлыг бэхжүүлэх;

1.3.хуруу, алганы хээ, эсхүл бусад хэв загварыг бэхжүүлэх;

1.4.шаардлагатай бол шинжилгээнд зориулж биеэс нь биологийн дээж авах;

1.5.биед үзлэг хийх;

1.6.харьцуулсан шинжилгээ хийх.

2.Хувийн байдлыг нь тогтооход саад учруулбал мөрдөгч холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувийн байдлыг тогтоосон мэдээллийг хавтаст хэрэгт тусгана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.