Jury

Гучдугаар бүлэг. Хэрэг бүртгэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 30.2 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Мөрдөгч, прокурор дараахь тохиолдолд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч шалгана:

1.1.хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн;

1.2.гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн;

1.3.гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийгөө илчилж ирсэн.

2.Мөрдөгч, прокурор гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг хүлээн авах үүрэгтэй.

3.Мэдээллийг хүлээн авахдаа санаатайгаар худал мэдээлбэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдээлэл өгөгчид сануулна.

4.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тухайн гомдол гаргасан, мэдээлэл өгсөн хүн энэ хуулийн Арван тавдугаар бүлэгт заасан журмын дагуу гомдол гаргаж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.