Jury

Гучдугаар бүлэг. Хэрэг бүртгэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 30.11 дүгээр зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд дурдсан асуудал нь тухайн мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол мөрдөгч харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт даруй хүргүүлнэ.

2.Гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тохиолдолд мөрдөгч гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэргийн ул мөрийг хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээ авна.

3.Прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэргийг 24 цагийн дотор харьяаллын дагуу шилжүүлэх шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.