Jury

Хорин зургадугаар бүлэг. Мөрдөн шалгах бусад ажиллагаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 26.9 дүгээр зүйл. Мөрдөн шалгах нууц ажиллагаанд тавих прокурорын хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Мөрдөн шалгах нууц ажиллагаанд Улсын ерөнхий прокурор, түүний эрх олгосон прокурор хяналт тавина.

2.Прокурор энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагаанд дараахь хяналт тавина:

2.1.мөрдөгчийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;

2.2.мөрдөн шалгах нууц ажиллагааны тоо бүртгэл, ашиглагдаж байгаа тусгай техник хэрэгслийн тоо бүртгэлийг зохих журмын дагуу хөтөлж байгаа эсэх;

2.3.мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгох, зөвшөөрөл олгохоос татгалзах, тухайн ажиллагааны хугацааг сунгах, зогсоох;

2.4.мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, холбогдох материалтай танилцах;

2.5.мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаархи гомдлыг хянаж, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах арга хэмжээ авах.

3.Энэ хуулийн 4.3 дугаар зүйлд заасан ажиллагаа нь энэ зүйлд заасан прокурорын хяналтад хамаарахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.