Jury

Арван есдүгээр бүлэг. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх журам

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 19.2 дугаар зүйл. Сэтгэцийн шинжилгээ хийлгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

/Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Сэтгэцийн шинжилгээ хийх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг дараах тохиолдолд авна:
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 39.1.6, 39.1.7-д заасан;

1.2.прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох.

2.Энэ зүйлийн 1.2-т заасан тохиолдолд прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь хүсэлтээ шүүхэд гаргах бөгөөд шүүх үндэслэлтэй гэж үзвэл шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Сэтгэцийн шинжилгээг хийхдээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг баримтална.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Яллагдагчид сэтгэцийн шинжилгээг хийхдээ сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт тодорхой хугацаанд хэвтүүлж, эмчийн хяналтад байлгах бөгөөд тухайн эмнэлэгт байрлуулах шийдвэрийг шүүх гаргана.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцно.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Сэжигтэн, яллагдагч сэтгэцийн өвчний улмаас мөрдөн байцаалтын явц, байдлыг ойлгох чадваргүй байгаа бол шүүх сэтгэцийн шинжилгээ хийлгэх тухай шийдвэр, шинжээчийн дүгнэлтийг гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, эсхүл өмгөөлөгчид нь танилцуулна.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Шүүх шинжилгээний тухай хууль

    Заалт42.443.1

  3. Шүүхийн шинжилгээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт29.430.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.