Jury

Гуравдугаар бүлэг. Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, усан замын тээврийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

Усан замын тээврийн тухай хууль 9 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-25
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

9.1.Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэнд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ энэ хуулийн 17.1, 17.2, 17.3-т заасан даатгалд даатгуулсныг нотолсон баримт бичиг, усан замын тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл багийн гишүүний усчин-аврагч гэрчилгээ болон түүнтэй адилтгах баримт бичгийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.3.Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, иргэнтэй гэрээ байгуулж ажиллана.

9.4.Усан замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэхээр хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд уг ажил, үйлчилгээний эрэлт, хэрэгцээ, усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангасан байдлыг харгалзан сонгон шалгаруулах замаар тусгай зөвшөөрөл олгож болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.