Jury

Тавдугаар бүлэг. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналт, даатгал

Усан замын тээврийн тухай хууль 17 дугаар зүйл. Даатгал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-25
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

17.1.Усан замын тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулна.

17.2.Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь бусдын амь насны даатгалыг хийлгэсэн байна.

17.3.Усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг албан үүргээ гүйцэтгэж байгаа үед түүний амь нас, эрүүл мэндийг ажиллуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заавал даатгуулна.

17.4.Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч нь энэ хуулийн 17.1-17.3-т заасан даатгалд даатгуулаагүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслээр усан замын хөвөлтөд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.