Jury

Хоёрдугаар бүлэг. Усан замын тээврийн талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Усан замын тээврийн тухай хууль 6 дугаар зүйл. Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-25
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

6.1.Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.усан замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

6.1.2.усан замын тээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

6.1.3.усан замын тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;

6.1.4.усан замын сүлжээн дэх улс болон аймаг хоорондын тээвэрлэлтийн чиглэлийг батлах;

6.1.5.тээвэрлэлтийн үйл ажиллагаа, усан замын тээврийн хэрэгсэл, усан замын төв буудал, зогсоол, аврах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн техник ашиглалтын талаар мөрдөх нийтлэг дүрэм, журам, норм, нормативыг батлах, биелэлтийг хангуулах;

6.1.6.усан замын тээврийн асуудлаар олон улсын үйл ажиллагаанд оролцох, улс хооронд тээвэрлэх зорчигч, ачааны хэмжээ болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний чанарын шаардлагын талаар холбогдох улстай тохиролцох;

6.1.7.усан замын зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ, тарифын аргачлалыг боловсруулах, хяналт тавих;

6.1.8.усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм боловсруулах, батлах;

6.1.9.усан замын тээврийн боловсон хүчин, тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

6.1.10.Боловсролын тухай хуулийн 42.1, 42.5, 42.6-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд энэ хуулийн 6.1.9-д заасан усан замын тээврийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах чиг үүргээ холбогдох төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэх;

6.1.11.усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектод гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

6.1.12.усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектод гэрчилгээ олгох журам, гэрчилгээний загварыг батлах;

6.1.13.усан замын обьект болон усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дүрмийг батлах;

6.1.14.гэрээний үндсэн дээр зарим чиг үүргийг төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам, сургалтын жишиг хөтөлбөр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Аргачлал батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. ЖУРАМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /"Усан замын зогсоол байгуулах, түүнийг ашиглах журам", "Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч болон ачаа тээвэр - Ерөнхий сайдын 2022 оны 188 дугаар захирамжаар хүчингүй болсон.Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.