Jury

Хоёрдугаар бүлэг. Усан замын тээврийн талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Усан замын тээврийн тухай хууль 5 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-25
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

5.1.Засгийн газар усан замын тээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.усан замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.2.усан замын тээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

5.1.3.усан замын тээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх, усан замын тээврийн улсын хяналтын дүрмийг батлах;

5.1.4.импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах эрүүл ахуй, халдвар судлал, хорио цээрийн шаардлагыг тогтоосон журам батлах;

5.1.5.усан замын тээврийн хэрэгслийн ангилал, зориулалтыг харгалзан техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн жишгийг ялгавартай тогтоох.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн жишиг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.