Jury

Гуравдугаар бүлэг. Залуучуудын оролцоог дэмжих

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 15 дугаар зүйл. Сайн дурын ажилд оролцох оролцоог дэмжих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2018-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага залуучуудын иргэний нийгмийн байгууллага, нийтэд тустай үйл ажиллагаа, хөдөлгөөнийг дараахь чиглэлээр дэмжинэ:
/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.1.залуучуудыг бие даан амьдрах, нийгэм, эдийн засгийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулах;

15.1.2.залуучуудын соёл, боловсрол, иргэний үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

15.1.3.зорилтот бүлгийн залуучуудыг нийгэмшүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагааг сайн дурынхны оролцоотойгоор зохион байгуулах;

15.1.4.хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамж, халамжийн үйл ажиллагаанд сайн дурынхан, аж ахуйн нэгж, байгууллага хамтран ажиллахыг дэмжих.

15.2.Энэ хуулийн 6.1.3, 6.1.4-т заасан сайн дурын ажилд оролцсон цагийг бүртгэж, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.