Jury

Гуравдугаар бүлэг. Залуучуудын оролцоог дэмжих

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 14 дүгээр зүйл. Залуучууд шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөл үзүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2018-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Залуучуудыг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

14.1.1.шийдвэр гаргах, нөлөөлөл үзүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд шууд болон өөрийн төлөөллийн байгууллага, хуулийн этгээдээр дамжуулан оролцох боломжийг бүрдүүлэх;

14.1.2.сайн засаглалыг хөгжүүлэх, авлигатай тэмцэх, түүнийг бууруулах үйл ажиллагаанд залуучуудын оролцоог дэмжих.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.