Jury

Хоёрдугаар бүлэг дотоодын цэргийн бүтэц, зохион байгуулалт, удирдлага

Дотоодын цэргийн тухай хууль 8 дугаар зүйл. Дотоодын цэргийн командлагчийн бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-09
Мөрдөж эхэлсэн
2017-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Дотоодын цэргийн командлагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.дотоодын цэргийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж удирдах;

8.1.2.дотоодын цэргийн анги, салбарын чиг үүргийг тогтоож, үйл ажиллагааны удирдамж, төлөвлөгөө, журмыг батлах;

8.1.3.цагдаагийн байгууллагатай харилцан ажиллах удирдамж, төлөвлөгөөг батлах;

8.1.4.цэргийн нийтлэг дүрмээр зохицуулахаас бусад дотоодын цэргийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх, биелэлтийг хангуулах;

8.1.5.улсын онц чухал обьектын хамгаалалтын үйл ажиллагааны стандарт, аюулгүйн арга хэмжээний зааврыг батлах;

8.1.6.дотоодын цэргийг бие бүрэлдэхүүн, зэвсэг, техник, материал хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;

8.1.7.дотоодын цэргийг бүхэлд нь, эсхүл тодорхой анги, салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах шийдвэр гаргах;

8.1.8.цэрэг татах, халах талаар төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжид заасан үндэслэлээр дотоодын цэргийн алба хаагчийг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх;

8.1.9.дотоодын цэргийн албанд цэрэг татах, халах, хууль тогтоомжид заасан үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх;

8.1.10.цэргийн жинхэнэ алба хаагчийг офицерын албанд томилох, чөлөөлөх, халах;

8.1.11.дотоодын цэргийн хүний нөөцийг сургаж бэлтгэх, нөхөн хангах ажлыг зохион байгуулах;

8.1.12.объектод үүссэн цагийн байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт хүч хэрэгсэл дайчлах;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.1.13.дотоодын цэрэг, алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийн хуваарийг тогтоох, зарим чиг үүргийг анги, байгууллага, түүний алба хаагчид гүйцэтгүүлэхээр даалгах;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.1.14.хуульд заасны дагуу алба хаагчийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.1.15.цэргийн нийтлэг дүрэмд заасан бусад.
/Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.