Jury

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хууль 9 дүгээр зүйл. Нэмэгдэл, хөнгөлөлтийг зогсоох, нөхөн төлүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-02
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-04

9.1.Ахмад настан нас барсан тохиолдолд нэмэгдлийг нас барсны дараачийн сар дуустал олгоно.

9.2.Хуурамч баримт бичиг бүрдүүлж нэмэгдэл, хөнгөлөлт авсан нь тогтоогдвол олголтыг зогсоож, олгогдсон нэмэгдэл, хөнгөлөлтийг нөхөн төлүүлнэ.

9.3.Энэ хуулийн 8.2-т заасан байгууллага болон холбогдох байгууллага, ажилтны буруугаас илүү олгосон нэмэгдэл, хөнгөлөлтийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн шийдвэрээр буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.4.Энэ хуулийн 9.3-т заасан байгууллага, албан тушаалтны буруугаас дутуу олгогдсон нэмэгдэл, хөнгөлөлтийг ахмад настанд нөхөн олгоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.